Сайн байцгаана уу. Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо Монгол улсад Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт 2023 оны 04 сарын 14-ны өдөр “Махны үхэр үржүүлэгчдийн зөвлөгөөн”-ийг хийхээр төлөвлөж, бэлтгэлийг хангаад байна. Иймд махны үхэр үржүүлж байгаа болон сонирхож буй иргэн, аж ахуйн нэгжийг энэ арга хэмжээнд оролцож бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Зөвлөгөөнд оролцогсод 30000 төгрөгийн такс төлж , зардлаа өөрсдөө хариуцана. Оролцогч хүсвэл тус холбоонд гишүүнээр элсэх боломжтойг уламжлая. Асууж тодруулах зүйл байвал доорх утсаар холбогдоно уу. Зөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хавсаргав. Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо Утас 99135386