Эрхэм зорилго

Алсын хараа

Дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн  засгийн эрсдэл даах эрчимжсэн хөдөө аж ахуй, өндөр технологи бүхий хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг төлөвшүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

Шинжлэх ухаан, шинэ мэдлэг, дэвшилтэт технологид суурилан албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлэн, мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийг  уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэн худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулж,  хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр ханган хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл

Хүний нөөцийн болон технологийн чадавхийг бэхжүүлэх замаар мэдлэгт суурилсан мэргэжлийн байгууллага болон хөгжих.

Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлж малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

Хүн амын эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Тариалангийн газрын зохистой ашиглалтыг ханган хөрсний үржил шимийг хамгаалж,  усан хангамжийг сайжруулан таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх замаар  салбарын үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх.

Дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, хоршоо, бирж, худалдаа, ахуй үйлчилгээг хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх.

Эрхэм зорилго

Эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

  1. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
  2. Хүн амын эрүүл, аюлгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх
  3. Төрийн үйлчилгээний удирдлага, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх