МЭНДЧИЛГЭЭ

Гурван бүсийн гайхамшиг хонгор сайхан нутгийнхаа өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан,  малчид тариаланчид, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.   

Сүүлийн жилүүдэд Монгол улсын ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас манай салбарт тэр дундаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахад анхаарч бодлогын шинэчлэл хийж байгаа бөгөөд бид ирэх жилүүдэд дотооддоо тарьж ургуулж, үйлдвэрлэж чадах, чаддаг байсан бүхнээ дотооддоо үйлдвэрлэх томоохон зорилтыг тавин “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-г эхлүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллана. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд салбарын хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэр бол нөхөн сэргээгддэг, материаллаг баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг, нэр хүндтэй, тэргүүлэх салбар бөгөөд энэ салбарт хүчин зүтгэж буй та бүхэн улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй баялаг бүтээгчид билээ. Бид хүн амыг эрүүл, цэвэр хүнсээр хангаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, эдийн засгийн эргэлтэд орсон, бэлчээртээ тохирсон мал аж ахуйг хөгжүүлж, өрхийн үйлдвэрлэл, дотоодын тариалалтын төмс, хүнсний ногоогоор иргэдээ бүрэн хангасан импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болох Зорилт тавин ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтуудыг  ханган биелүүлэхээр хамтран зүтгэж буй салбарынхаа хамт олон малчид, тариаланчид хөнгөн, хүнс, үйлдвэрлэл эрхлэгчид, нийт хамтран ажилладаг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллага мэргэжлийн холбоод Энэхүү вэб хуудсанд зочлон байгаа Та бүхэндээ амжилт, бүтээлийн дээдийг ерөөe.

ХҮНДЭТГЭСЭН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА У.БАЛЖИННЯМ

You May Also Like