ШИЛМЭЛ МАЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Шилмэл мал шалгаруулах уралдааны бухын төрөлд Өлзийт сумын малчин Д.Эрдэнэбатын хар тарлан сарлаг, Баян-Овоо сумын малчин Б.Бямбасүрэнгийн бор тарлан сарлаг, Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаярын улаан халзан Сэлэнгэ үүлдрийн бух тус тус шалгарсан бол үнээний төрөлд Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаярын хар монгол үүлдрийн үнээ, Баян-Овоо сумын малчин Б.Бямбасүрэнгийн бор тарлан сарлаг, Өлзийт сумын малчин Д.Эрдэнэбатын бор тарлан сарлаг эхний байрт шалгарлаа.
Хуцын төрөлд Өлзийт сумын малчин О.Энхболдын халзан Баяд үүлдрийн хуц, Галуут сумын малчин Ө.Алтанхуягийн халзан цагаан уул үүлдрийн хуц, Баянбулаг сумын малчин Н.Эрдэнэбилэгийн хар нүдэн Баянбулаг омгийн хуц эхний байруудыг эзэлж, эм хонины төрөлд Баацагаан сумын малчин Г.Хүрэлсүхийн хар нүдэн Монгол үүлдрийн хонь, Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаярын шар нүдэн Монгол үүлдрийн хонь, Баянбулаг сумын малчин Н.Эрдэнэбилэгийн хар нүдэн Баянбулаг омгийн хонь шалгарлаа.
Ухнын төрөлд Шинэжинст сумын малчин Х.Цэрэнчимэдийн цагаан залаа жинст идрэн үүлдрийн ухна, Бөмбөгөр сумын малчин Л.Мөнхбатын Бөмбөгөрийн улаан омгийн ухна тус тус шалгарч, эм ямааны төрөлд Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаярын Бөмбөгөрийн улаан омгийн ямаа, Галуут сумын малчин Ю.Батбаярын Бөмбөгөрийн улаан омгийн ямаа, Баацагаан сумын малчин Ц.Төрмөнхийн Залаа жинст идрэн үүлдрийн цагаан ямаа шилмэл малаар шалгарч шагнагдлаа.

You May Also Like