ТУСЛАМЖИЙН БАГЦ ОЛГОВ

НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Зуданд нэрвэгдэх эрсдэлтэй малчин өрхийн амьжиргааг эртнээс хамгаалах нь” төслийн санхүүжилтээр манай аймгийн нэн яаралтай 9 сумын 97 зорилтот бүлгийн малчин өрх тус бүрд бэлэн мөнгө буюу 350,0-750,0 мянган төгрөг, 3 кг эрдэс бодис болон витамины нэмэгдэл тэжээл, эмэгтэйчүүдийн багц, 10000 төгрөгний нэгж олгож өвөл, хаврыг хэрхэн хохирол багатай даван туулах  зөвлөмж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт С.Цогтгэрэл агсаны мал маллагааны арга туршлага номыг олгон багц сургалт хийлээ. Тус багцыг олгон сургалт зохион байгуулах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулав.

 

You May Also Like