МОНГОЛЫН ТЭМЭЭН СОЁЛ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН – БАЯР НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Улсын зөвлөгөөн, баяр наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн удирдлагууд, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Монголын тэмээчдийн холбоод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн тэмээчид зэрэг 240 гаруй бүрэлдэхүүн , Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Хөдөлмөрийн баатар Г. Тойвгоо, Монгол улсын Гавьяат малчин, Монголын анхны тэмээний Улсын алдарт уяач Ц.Шинэн нарын алдарт тэмээчид оролцов.
Энэ үеэр нутаг нутгаас цугласан 100 гаруй тэмээний парад болж, гурван насны хурдан тэмээний уралдаан явуулж, шилмэл буур – шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох – бурантаг томох төрлөөр аваргуудыг тодруулж, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн цогц арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын тэмээн соёл уралдааны холбоо, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний улаан” тэмээн соёлын холбооноос холбогдох байгууллагуутай хамтран амжилттай зохион байгуулж дуусав.
Нийт 55 сая төгрөгийн шагналын сантай улсын наадамд шалгарсан шагналт байруудыг төрлүүдээр танилцуулж байна.
ШИЛМЭЛ БУУР
1. Б.Баянжаргалын улаан зүсмийн буур /Богд/
2. З.Хишигбаярын улаан зүсмийн буур /Баянцагаан/
3. Г.Очирын улаан зүсмийн буур /Баян-Өндөр/
ШИЛМЭЛ ИНГЭ
1. Б.Хатанбаарын улаан зүсмийн ингэ /Баацагаан/
2. Х.Тогоохүүгийн бор зүсмийн ингэ /Богд/
3. Ч.Ганболдын хүрэн зүсмийн ингэ /Жинст/
САЙХАН ТЭМЭЭТЭЙ ГАНГАН ХОС
1. Д.Батсуурь , С.Алтанцэцэг /Баян-Өндөр/
2. П.Тэгшээ, Б.Бадамсүрэн /Баацагаан/
3. Х.Соёл-Эрдэнэ Г.Мөнхцэцэг /Баацагаан/
УР ЧАДВАРЫН УРАЛДААН /БУЙЛ ЗОРОХ, БУРАНТАГ ТОМОХ/
1. Г.Уугантогтох, Ш.Мөнх-Оргил /Шинэжинст /
2. Ц.Цэрэнтогтох, Ц.Алтантуяа /Баацагаан/
3. Ч.Мөнхбат, М.Сонинбаяр /Баян-Өндөр/
ХУРДАН АТ
1. МУАУ М.Мөнхбаянгийн шар ат /Өмнөговь аймгийн Баяндалай/
2. ААУ С.Мэндбаярын шар ат /Баянхонгор аймгийн Баянлиг/
3. ААУ Б.Отгонбаатарын шар ат /Баянхонгор аймгийн Шинэжинст/
4. МУАУ С.Галтын улаан ат /Баянхонгор аймгийн Баянлиг/
5. ААУ С.Бямбатогтохын шар ат /Өмнөговь аймгийн Баян-Овоо/
ХУРДАН ТОРОМ
1. ААУ С.Паандийн халзан тором /Баянхонгор аймгийн Шинэжинст/
2. ААУ О.Энх-Одын шар тором /Өмнөговь аймгийн Гурвантэс/
3. ААУ Д.Батбаатарын цагаан тором /Баянхонгор аймгийн Баацагаан/
4. ЗУ М.Нацагдоржийн хөх тором /Баянхонгор аймгийн Баян-Өндөр/
5. САУ У.Энхбаатарын хөх тором /Баянхонгор аймгийн Шинэжинст/
ХУРДАН ТАЙЛАГ
1. ААУ Ц.Бямбатогтохын бор тайлаг /Өмнөговь/
2. ААУ Г.Өсөхбаярын шар тайлаг /Баянхонгор/
3. ААУ Ц.Энхмагнайн шар тайлаг /Баянхонгор/
4. ААУ Ц.Алтан-Эрдэнийн хөх тайлаг /Баянхонгор/
5. ЗУ Ц.Батболдын бор тайлаг /Баянхонгор/
ОЙРЫН ЗАЙН БУУХИА УРАЛДААН
1. Ц.Эрдэнчимэгийн бор зүсмийн тэмээ /Баянлиг/
Э.Сүхболдын шар зүсмийн тэмээ /Баянлиг/
Э.Санчирболдын бор зүсмийн тэмээ /Баянлиг/
2. Г.Уугантогтохын улаан зүсмийн тэмээ /Шинэжинст/
Г.Уугантогтохын хар зүсмийн тэмээ /Шинэжинст/
С.Бямбасүрэнгийн цагаан зүсмийн тэмээ /Шинэжинст/
3. Г.Очирын халзан тэмээ /Баян-Өндөр/
Б.Өнөржаргалын шар тэмээ /Баян-Өндөр/
Б.Өнөржаргалын шар тэмээ /Баян-Өндөр/ тус тус шалгарлаа.
Шагналыг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын НБХ-ийн дарга, ажлын хэсгийн ахлагч В.Наранчимэг, Монголын тэмээн соёлын холбооны дэд тэргүүн буюу Баянхонгор аймгийн Ламын гэгээний улаан тэмээний соёлын холбооны тэргүүн Б.Батбаяр нар гардууллаа.
Улсын зөвлөгөөн баяр наадамд хүрэлцэн ирсэн эрхэм тэмээчид, хурдан тэмээдээ сойж уралдуулсан газар газрын уяач нартаа, шагнал хүртсэн улсын шилдгүүд дээ баяр хүргэе.
Монголын тэмээн соёл үеийн үедээ түгэн дэлгэрч байх болтугай.
+2
View insights
412 post reach
All reactions:

Б. Цэрэнханд, Chimgee Chimegee and 7 others

You May Also Like