Аймгийн хөдөө аж ахуйн Хоршоологчдын зөвлөгөөн

Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн Хоршоологчдын зөвлөгөөн 2023 оны 01 дүгээр сарын 16-17-ний өдрүүдэд Тэмүжин театрын танхимд болж байна.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Хоршоологчдын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Алтантуяа, ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа аймгийн ХХААГ-ын дарга У.Балжинням, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга М.Өнөржаргал, “Тогтвортой ноолуур төсөл”, “Хил хязгааргүй малын эмч ба агрономичид” ОУБ , “BEST” хөтөлбөрийн төлөөллүүд, 20 сумын Засаг дарга, сумдын хоршоо хариуцсан мэргэжилтнүүд болон Баянхонгор аймгийн хоршоологчдын төлөөлөл 40, нийт 120 гаруй хүн оролцож байна.

Аймгийн хэмжээнд 20 сумын 209 хоршоо бүртгэлтэй байгаагаас арван хувь хүрэхгүй шахам нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү хоршооны хөгжил хангалтгүй байгаа үзүүлэлтийг дээшлүүлэхэд сум орон нутгийн удирдлагуудын хоршооны талаарх мэдлэг мэдээлэл болон дэмжих санал санаачлагууд чухал байгааг тус зөвлөгөөний үеэр холбогдох албаны хүмүүс дурьдсан юм.

Түүнчлэн Хоршооны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн хоршооны салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, түүний зорилтын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох, зөвлөмж заавар өгөх, харилцан туршлага солилцож хоршоологчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуй эрхэлсэнээр хоршооны гишүүд, малчдын амьдрал хүрээлэн буй орчинд гарах өөрчлөлтийг таниулахын зэрэгцээ Үндэсний холбооны үйл ажиллагааг сурталчилж хоршоодыг идэвхжүүлэх зорилгоор уг зөвлөгөөн өрнөж байна.

 

 

 

 

 

 

You May Also Like