USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр болон Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын хамтран хэрэгжүүлж буй “БҮТЭЭЛЧ СЕО” Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго: ЖДҮХС-аас зээл авсан бизнес эрхлэгчдийн бизнесээ эрхлэхэд шаардагдах ур чадварыг нэмэгдүүлэн, бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг тодорхойлж, бизнесээ дахин загварчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршино. Сургалтад Баянхонгор, Галуут, Бууцагаан 3 сумын 14 иргэн, ХХК танхимаар болон, цахимаар амжилттай хамрагдсан.