Монгол улсын хөдөлмөрийн баатар лигийн говийн алдарт тэмээчин Готовын Тойвгоон цолны мялаалга наадам боллоо

2021 онд 70 насны босгон дээрээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Гавьяат малчин, Баянхонгор аймгийн алдарт тэмээчин Готовын Тойвгоон цолны мялаалга наадам 10 сарын 28-нд Баянлигийн хоолойд тэмээ бүхий 4 аймгийн 10 гаруй сумдын тэмээчин, малчин түмний дунд өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Цолны мялаалга наадамд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Хүрэлбаатар нар оролцож, хөдөлмөрийн баатрынхаа цолыг мялааж, баярыг хуваалцав.
Цолны мялаалга наадмын үеэр хурдан тором, ат, тайлагийн гурван насны тэмээний уралдаан Лигийн хоолойд болж түрүүлсэн атан тэмээний эзнийг зохион байгуулагчдын зүгээс мотоциклоор байлав.
Энэ үеэр аймаг сумын алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан спортын ордонд болж Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүлж, Баянговь сумын харьяат, аймгийн заан Б.Буянмөнх үзүүрлэлээ.
Дөрвөн цагийн улиралд нутаг бэлчээрээ эзэнтэй байлгаж, буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэн, залуу малчдад зөвлөн сургаж яваа Хөдөлмөрийн баатар Г.Тойвгоо танд дахин баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
+54
23
40
Like

 

Comment
Share

You May Also Like