2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж, зурагласан мэдээгээр 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд зуншлага сайн, 70 хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 1.7 % – Бэлчээрийн нөөцтэй 19.8 % – Бэлчээр хүрэлцээтэй 36.4 % – Даац 1-3 дахин хэтэрсэн 1.2 % – Даац 3-5 дахин хэтэрсэн 40.9 % – Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл: Манай аймгийн хувьд нийт нутгийн 21.5 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 78.5 хувьд хэтэрч гарлаа. Сумдын дүнгээр авч үзвэл: Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн (улаан) Баянбулагийн Хангал 3-р баг, Гурванбулагын 1-р баг Цэнгэл, 2-р баг Давааны ам, Бууцагааны 1-р баг Тэмээт, Бөмбөгөрийн 1-р баг Улаан сайр, 3-р баг Бургаст, Баян-Овооны Асгамба 3-р баг, Мэргэн 4-р баг, Баацагааны 3-р баг Буйлсан, 4-р баг Могой, Богдын 3-р баг Далан түрүү, Заг, Жинст /Бодь/ Баян-Өндөр, Баянговь, Баянлиг, Галуут зэрэг сумд хамрагдаж байна. (улаан) Харин Баянхонгорын Байдраг сумын 3-р баг Хөндлөн булаг, 1-р баг Нам толгой, 4-р баг Эмээл толгой, Хүрээмарал, Бууцагаан, Баян-Өндөр Гурванбулаг, Жинст, Богд, сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна. (улбар шар), (шар) Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй. УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС БАЯНХОНГОР АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УТАС: 321523, 70442460

You May Also Like