Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
✅Чуулганд төрийн байгууллагууд, орон нутгийн төрийн байгууллагууд, салбарын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллага, мал зүйч, малын эмч, малчид нарын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд манай аймгаас 17 сумын 18 малчин, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
✅Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.

You May Also Like