“Зуд, өвөлжилт хүндэрсэн үед ажиллах шуурхай штаб”-ын мэдээлэл

Манай аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 хувьд нь зудын өндөр эрсдэл бий болсон тул аймгийн Онцгой комиссын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 тоот тушаалаар “Зуд, өвөлжилт хүндэрсэн үед ажиллах шуурхай штаб”-ыг байгуулан ажиллаж байна.

Шуурхай штабын анхны хурал 2022.01.02-ны өдөр болж 7 хоног бүр сумдаас мэдээлэл авч, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хариу арга хэмжээ авч УОК-ын дэргэдэх Шуурхай штабтай байнгын харилцаа холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол солилцон ажиллахаар тогтлоо.

Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар үүрэг болгосон сумын шуурхай штабыг ойрын хугацаанд байгуулан үйл ажиллагааг эхлүүлж сумдаас ирж байгаа мэдээ, мэдээллийн үнэн бодит нэгдмэл байдлыг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллах талаар сумдад албан тоотоор чиглэл өглөө.

You May Also Like