Зоо-багажийг 20 сумын хөдөө аж ахуйн тасагт олгож байна

НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас малын галбир, бие цогцсын үндсэн хэмжилт хийх зориулалттай гурван төрлийн зоо-багажийг 20 сумын хөдөө аж ахуйн тасагт олгож байна. Энэхүү багаж нь үржлийн малд үзлэг ангилалт хийн, ашиг шимийн үндсэн үзүүлэлтийг тогтоох зорилготой бөгөөд туушан метр, мал жинлэгч жин, таяган метр зэрэг багаж нь нийт 2992,6 мянган төгрөгийн үнэтэй санхүүжилтийн дэмжлэг болсон байна.

You May Also Like