“Энэ жилдээ Эрүүл жиндээ аян” сургалт

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Энэ жилдээ Эрүүл жиндээ аян”-ыг зарласан билээ. Энэхүү аянд ХХААГ-ын албан хаагчид нэгдэж төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангах үүднээс сургалт авч, эхний арга хэмжээ болох биеийн бүрдлийн индексээ тодорхойлж, аргазүйн зөвлөмжийг авлаа.

 

You May Also Like