Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймагт “Галын гоёо-Баруун нутгаас 2025” Аварга тогооч шалгаруулах уралдаан 2025 оны 06 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгийн Политехник коллеж, 10 жилийн IV сургууль, RMB ХХК, Монос петролиум ХХК-MB ресторан, Таны зоог ресторан, Эрхэт зоогийн газар, “Уран тод сүмбэр” ХХК-ий тогоочдийн баг хамт олон амжилттай сайн оролцож ГРАНПРИ шагнал хүртээд ирлээ.
Нийт 9 тогооч, 11 төрөлд оролцож дараах бахдам амжилтуудыг үзүүллээ. Үүнд:
1. ГРАНПРИ-2
– Ts” рестораны ерөнхий тогооч О.Сүмбэрзул, “ Эрхэт” зоогийн газрын ерөнхий тогооч Р.Тамир, “Ts” рестораны ахлах тогооч Б.Цэнд- Аюуш нарын баг АВАРГЫН ГРАНПРИ цом, алтан медаль, өргөмжлөл,
-Ахмад тогооч нарын Капитан багийн төрөлд: “Эрдэм ахлах сургууль” -ийн ахлах тогооч А.Гүйцэдсайхан, “Уран тод зүмбэр “ХХК-ний ахлах тогооч Ц.Энхжаргал, Баянхонгор Политехник коллежийн тогооч Ч.Эрдэнэчулуун нарын баг оролцож, ГРАНПРИ цом,
2. Алтан медаль-3
– Ts” рестораны тогооч Б.Цэнд-Аюуш “Тахианы махан хоол”-ны төрөлд АЛТАН МЕДАЛЬ,
– Баянхонгор Политехник коллежийн тогооч Ч.Эрдэнэчулуун “Сургуулийн хүүхдийн хоол” төрөлд АЛТАН МЕДАЛЬ,
-“Эрхэт” зоогийн газрын тогооч Б.Энхбаатар “Оюутан тогооч” төрөлд АЛТАН МЕДАЛЬ,
3. Мөнгөн медаль-5
– Ts” рестораны тогооч Б.Цэнд-Аюуш “Орчин үеийн Монгол хоол”-ны төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ,
– Баянхонгор Политехник коллежийн тогооч Ч.Эрдэнэчулуун “Орон нутгийн онцлогтой бренд хоолны үзэсгэлэн” төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ,
–“Эрдэм ахлах сургууль” -ийн ахлах тогооч А.Гүйцэдсайхан ЕБС-ийн “Үдийн хоол”-ны төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ,
-“Таны зоог” Зоогийн газрын тогооч Ч.Чагнаадорж “Оюутан тогооч” төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ,
– Ts” рестораны ерөнхий тогооч О.Сүмбэрзул- “Ганцаарчилсан хар хайрцаг”-ны төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ,
4. Хүрэл медаль-7
–“Таны зоог” Зоогийн газрын тогооч Ч.Чагнаадорж “Орчин үеийн Монгол хоол”-ны төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ,
-“Уран тод зүмбэр “ХХК-ны ахлах тогооч Ц.Энхжаргал “Орчин үеийн Монгол хоол”-ны төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ
–“Уран тод зүмбэр “ХХК-ны ахлах тогооч Ц.Энхжаргал “Жуулчинд зориулсан орон нутгийн онцлогтой өглөөний цай”-ны төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ
—“Уран тод зүмбэр “ХХК-ны ахлах тогооч Ц.Энхжаргал “Орон нутгийн онцлогтой бренд хоолны үзэсгэлэн” төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ,
– “МВ” рестораны ерөнхий тогооч Э.Энхцэцэг “Эмчилгээний хоол”-ны төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ,
-“Эрхэт” зоогийн газрын ерөнхий тогооч Р.Тамир “Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийх хоол”-ны төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ,
-Спорт тэмцээнд “Гар бөмбөг”-ийн төрлөөр нийт баг тамирчид ХҮРЭЛ МЕДАЛЬ,
5. Тусгай байр-4
—“Уран тод зүмбэр “ХХК-ны ахлах тогооч Ц.Энхжаргал “Орчин үеийн Монгол хоол” ТУСГАЙ БАЙР,
– МВ” рестораны ерөнхий тогооч Э.Энхцэцэг “Тахианы махан хоол”-ны төрөлд Тусгай Байр,
-“Эрхэт” зоогийн газрын ерөнхий тогооч Р.Тамир “Тахианы махан хоол”-ны төрөлд ТУСГАЙ БАЙР,
-“Эрдэм ахлах сургууль” -ийн ахлах тогооч А.Гүйцэдсайхан “Жуулчинд зориулсан орон нутгийн онцлогтой өглөөний цай”-ны төрөлд ТУСГАЙ БАЙР
Бидний уралдаан тэмцээнд туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Политехник коллеж, “Их халбагант” ХХК, “Урт наст эх” ХХК, Хишиг монгол караоке, Мөнх ресторан, Накула караоке, Тугалхан ааруулын үйлдвэр, Таны зоог, МВ рестораны хамт олондоо талархсанаа илэрхийлье.
Хүндэтгэсэн:
Хүнс, хөдөө аж ахуйн газар
ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ

