Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн бирж, Баянхонгор аймаг дахь BEST төсөлтэй хамтран Хоршоодын хөгжлийн үнэлгээ хийх үнэлгээчин бэлтгэх, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоодод түүхий эд бэлтгэн нийлүүлэх итгэмжлэл олгох сургалтыг 10 сарын 08-нд зохион байгууллаа.
Сургалтад 17 сумын хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодын төлөөлөл 42 хүн хамрагдав.
Хоршоодын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, хөгжлийн түвшнийг тогтоох, улмаар хөгжлийн түвшинд тохирсон зөвлөмж бэлтгэх, цаашид хоршооны салбарт баримтлах бодлогыг тодорхойлох зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны “Хоршоодын хөгжлийн үнэлгээг зохион байгуулах тухай” тушаалаар хөгжлийн үнэлгээ хийх удирдамж, аргачлалыг баталсны дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Мэргэжилтнүүд сургалтад хамрагдсанаар орон нутагт хоршоо тус бүрийг үнэлэх, үнэлгээг нэгтгэх, түүний үр дүн ач холбогдлын талаар тодорхой ойлголттой болох юм. Мөн Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга сургалтад хамрагдаж, BEST хөтөлбөрт бичил,жижиг дунд үйлдвэр, хоршоодыгхэрхэн холбох талаар харилцан санал солилцож, туршлагаа хуваалцлаа.
Мөн сургалтад оролцогчдод УИХ-н 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний тогтоол, үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэн, хэрэгжүүлэх ажлын хүрээнд BEST хөтөлбөртэй хамтран ажиллахаар боллоо.