“Уламжлалыг сэргээж, шинэчлэлийг шингээе” хэлэлцүүлэг

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠠᠩᠬᠠᠳᠤᠭᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠤᠯᠤᠰ ᠢᠶᠠᠨ ᠲᠤᠩᠬᠠᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠢ ᠤᠭᠲᠤᠨ 《ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠢ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠵᠦ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯ ᠢ ᠰᠢᠩᠭᠡᠭᠡᠶ᠎ᠡ》 ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠦᠯᠭᠡ ᠶᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃
ᠡᠨᠡᠬᠦ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠦᠯᠭᠡ ᠳᠦ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠢ ᠤᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠯ ᠳᠤ ᠡᠳᠦᠷ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠪᠠᠶᠠᠷ ᠤᠳ ᠢ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠤᠷᠢᠶᠠᠯᠭ᠎ᠠ ᠳᠡᠪᠰᠢᠭᠦᠯᠦᠯ᠎ᠡ᠃
ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠬᠦᠨᠡᠰᠦ᠂ ᠬᠥᠳᠡᠭᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠶᠣᠰᠣ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠳ ᠤᠨ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠦᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠃

Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг угтан “Уламжлалыг сэргээж, шинэчлэлийг шингээе” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн газрын хамт олныг урилгаар оролцуулж Үндэсний бахархалт өдөр, уламжлалт баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцож, уриалга дэвшүүллээ.
Зохион байгуулагч: Хүнс, хөдөө аж ахуйн газрын ёс зүйн зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөл.

You May Also Like