Түүхэн тойм

Хөдөө аж ахуйн салбарын байгууллага үүсэж хөгжсөн түүхэн замналын товчоон товхимлыг бүтээх нь байгууллагыг удирдаж байсан хүмүүс, хийгдэж байсан онцлог ажлууд он цагийн уртад  хаягдаж, гээгдэн, мартагдаж байгаа учир бичиж үлдээхээр зориг шулуудан эхлүүлэв.

            Салбарын оршин тогтнох цаашилбал залуу хойч үедээ салбарын хөгжлийн үе шатуудыг ойлгуулах, судлагдахуун болгох чиглэлээр баримт материалтай танилцаж ахмад хүмүүстэй уулзаж, ярилцах зэрэг цаг хугацаа ихээхэн зарцууллаа. Мөн хөдөө аж ахуйн  удирдах газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн түүхэн он дарааллыг аймгийн ардын депутатын хурлын депутатаар сонгогдсон нэрсийн жагсаалтаас түүвэрлэн авсан болно

            Үнэтэй сургаал, баримт материалаар дэмжиж тусалсан төр нийгмийн ахмад ажилтан П.Чимэддаваа, Ч.Чимэг-Очир, Ц.Очирбал, А.Чойжилсүрэн нарт гүн талархал илэрхийлье.

Та бүхний буян заяа тэгшрэх болтугай 

 НЭГ. ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

 Улс орон даяар 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших хөдөлгөөн ялснаар хөдөө аж ахуйн салбарыг зангидсан төрийн байгууллага байгуулахаар нам засгийн шийдвэр гарсны дагуу Манай аймагт 1963 онд Хөдөө аж ахуйг удирдах газар байгуулагдаж түүхэн замнал эхэлсэн юм.  Анхны даргаар Аймгийн нэгдлийн зөвлөлийн дарга Баянжаргалын Санжаасүрэнг, нэгдлийн зөвлөлийн дарга бөгөөд Хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар хавсран томилжээ.

ХОЁР. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Хөдөө аж ахуйн салбар бие даасан бүтэцтэй болсноор малыг төрөл бүрийн халдварт өвчнөөс эрүүлжүүлэх, бэлчээр усжуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг шинээр эхлэх, услалтын системүүдийг ашиглалтад оруулж га- с авах ургацыг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулж “Байдраг” үүлдрийн ширүүвтэр ноост хонь бий болж Эрдэнэт, Улаанбаатар хивсний үйлдвэрийг түүхий эдээр хангах ажил амжилттай хэрэгжсэн.

You May Also Like