Сарлагийн ширийг стандартын дагуу зөв бэлтгэж, үнэ цэнийг нэмэгдүүлэх сургалт боллоо

Сарлагийн арьсны тогтвортой үйлдвэрлэл ба сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн чадавхыг бэхжүүлэх төсөлтэй хамтран, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластерын чадавхийг дээшлүүлэх технологийн онол практик хосолсон сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Баянхонгор сумд зохион байгуулж байна.

Сургалтаар:

  • Арьс ширэн түүхий эдийг (сарлагийн шир) стандартын дагуу эсгэлт, зүсэлт болон бусад гэмтэлгүйгээр зөв бэлтгэх, хадгалах, тээвэрлэх
  • Арьс ширэн түүхий эдийг (сарлагийн шир) байгаль орчинд ээлтэй технологиор боловсруулж, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
  • Арьс ширэн түүхий эдийг (сарлагийн шир) стандартын дагуу зөв бэлтгэж, үнэ цэнийг дээшлүүлж, нөөцийг нэмэгдүүлэх
  • Боловсруулсан ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Боловсруулсан арьс ширийг Европын зах зээлд экспортлох.

 

Сургалтад: 9 сумын төрийн албан хаагчид, кластерын гишүүд, арьс ширэн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, мах боловсруулах үйлдвэр болон мал төхөөрөх үйлдвэрийн ажилчид, малчид, МҮХАҮТанхимын гишүүд, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ний төлөөлөгчид 37 хүн оролцлоо.

 

 

 

 

You May Also Like