Нээлттэй Баянхонгор нэгдсэн арга хэмжээ

“Намрын ногоон өдрүүд-Баянхонгор брэнд” үзэсгэлэн худалдааны эргэн тойронд:
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран Баянхонгор брэндийг шалгаруулах зорилготойгоор онцлог болж байна.
Энэ үеэр сүүлийн жилүүдэд тасалдаад байсан бүс нутгийн онцлогийг харуулсан үржлийн ашиг шим өндөр хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл малын үзэсгэлэн, нутгийн хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоогоор хийсэн бүтээгдэхүүний амталгаа, худалдан авагчдын дунд азтаны сугалаа г.м олон олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Хонгор нутгийн зон олон та бүхэн өргөнөөр үйлчлүүлж орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжинэ үү.

You May Also Like