Ноолуурын микрон тодорхойлох лаборатори тоног төхөөрөмжтэй боллоо.

Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ОУБ-ын Баянхонгор дахь “Тогтвортой ноолуур” төслийн хамтын ажиллагааны хүрээнд 100% төслийн хөрөнгөөр аймгийн ХХААГ-т ноолуурын микрон тодорхойлох лаборатори тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.Ноолуурын микрон тодорхойлох тоног төхөөрөмжийг хүлээлцэх, зүй зохистой ашиглах талаар хамтран ажиллах 3 талт гэрээнд Франц улсад төвтэй AVSF (Хил хязгааргүй малын Эмч нар ба Агрономчид) ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Манон Леларж, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга У. Балжинням, “Тогтвортой ноолуур” төслийн менежер, “Тогтвортой ноолуур” Холбооны тэргүүн Ц. Сүхтулга нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ тоног төхөөрөмж нь анх удаа орон нутагт, Баянхонгор аймагт суурилагдаж байгаагаараа онцлог юм. Мөн төслөөс уг тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах сургалтыг мэргэжлийн хүмүүсээр зохион байгуулуулж ХХААГ-ын 2 мэргэжилтэнг сургасан болно.

 

 

 

 

You May Also Like