Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулах зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдээлж, төслийг Жижиг дунд үйлдвэрийн газарт цахимаар хүлээн авсан байна.
Баянхонгор аймгийн хувьд цахимаар 6 сумын 16 аж ахуйн нэгж байгууллагаас 9 салбарт 2,1 тэрбум төгрөг хүссэн төсөл илгээгджээ.
Дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 4 аж ахуйн нэгж байгууллагын 291.8 сая төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны А/626 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 4 төслийг хэлэлцэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газарт холбогдох журмын дагуу хүргүүллээ.