Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Их Баян уулын Бичигтийн ам хэмээх Алтайн нурууны сүрлэг уулын амны өвөлжөөний нөмөр хаданд одоогоос олон мянган жилийн өмнөх үед хамаарах хадны сүг зураг дүрслэгдсэн байдаг.
Энэ бол хүн байгалийн гайхамшигт зохицол гэмээр зохиомж бөгөөд урлагийн талаас эртний хүний сэтгэмж дүрслэлийн хэв баригдмал бус сэтгэлгээг шууд харахаас гадна байгалийн өнгө будаг түүнийг хэрхэн гоёсон байгааг мэдрэх юм.
Бичигтийн амны хадны зургийн онцлог бол дүрслэлээс гадна байгалийн хадыг цоолборлон дүрсэлсэн дүрс он цагийн эргэлтэнд алтадмал шарга бэхээр будсан мэт болж тогтсонд оршино.
Дэлгэрэнгүй унших: https://montsame.mn/mn/read/300989