Аймагтаа ноолуурын голч тодорхойлох багажтай боллоо.

Орон нутагтаа ноолуурын голч тодорхойлох боломжтой боллоо.

AVSF-Хил хязгааргүй малын эмч ба агрономич төслийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуйн газарт  ширхэгтийн голч тодорхойлох багаж YG002C-г хүлээлгэн өглөө.

Энэхүү багажаар аймгийнхаа ямаан сүргийг чанаржуулах, ноолуурыг нарийн микронтой хэвээр хадгалах үндсэн зорилгоор шинжилгээ, судалгаа хийх юм. Багаж ажиллуулах заавах, зөвлөмж, практик сургалтыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн лабораторын инженер Э.Дагвасүрэн, судалгааны ажилтан Г.Батчимэг  нар хийж байна.

Энэхүү багаж  нь амьтны, химийн, хөвөн, олсны ширхэгтүүдийн орчин үеийн шинжилгээний төхөөрөмж бөгөөд Монгол улсад цөөн тоогоор ашиглаж байгаа.

Ямааны ноолуурын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, салбарын байгууллагатай ямагт хамтран ажилладаг  AVSF төслийн хамт олондоо талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн:

Хүнс, хөдөө аж ахуйн газар

You May Also Like